Thursday 13 January 2011

Болонез соустай гоймон ('Classic' Ragù alla Bolognese)


Oрц: 4 порц

* 140 гр pancetta, жижиглэн хэрчсэн
* 2 мөчир celery, жижиглэн хэрчсэн
* 1 жижиг лууван, арилгаад жижиглэн хэрчсэн
* 1⁄2 сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн
* 340 гр машиндсан мах
* 1⁄2 стакан хуурай цагаан дарс (dry white wine)
* 1 амны халбага улаан лоолийн соус (Homemade Tomato Paste)
* 1 1⁄2 стакан сүү
* давс, хар перц (Kosher salt)
* 2 амны халбага крем (heavy cream)

* Homemade Tagliatelle

Бэлтгэх нь:

  1. Жижиглэн хэрчсэн pancetta-гаа томхон саванд хийн хэсэг хуурна. Тосыг нь ялгартал ойролцоогоор 10 минут хуураад celery, лууван, сонгиноо нэмж борлож болтол нь ойролцоогоор 15 минут хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд сайтар хутган борлотол нь хуурна. Дарсаа нэмээд ууршитал нь 4 минут буцалгана.
  3. Жижиг аяганд 2 амны халбага усаа улаан лоолийн соустайгаа холиж нийцүүлнэ. Мах руугаа нэмээд хутгаж нийцүүлнэ. Галаа багасгаад хааяа хааяа хутган сүүгээ бага багаар нэмж соусыг өтгөртөл ойролцоогоор 1 1⁄2 цаг буцалгана. Соусандаа давс, перц, кремээ нэмнэ. Шанасан гоймон дээрээ тавиад сервислэнэ.

Saveur сэтгүүл #110

Эх сурвалж

No comments: