Sunday 16 January 2011

Бөөрөлзгөнөтэй мерэнг (Raspberry Meringue Kisses)

Орц: 48 мини зефирэн kisses

* 100 гр өндөгний цагаан
* 100 гр сахар
* 100 гр нунтаг сахар
* 2 гр бөөрөлзгөний нунтаг (raspberry powder)

Бэлтгэх нь:

  1. Саванд өндөгний цагаанаа хийн биежтэл хутгана. Сахараа бага багаар нэмж нийцүүлэн хутгагчаа дээш нь харуулан барихад үүссэн шовх хэлбэр унахгүй байхаар (stiff peaks) болгоно.
  2. Бөөрөлзгөний нунтаг, нунтаг сахараа шигшиж бэлтгэнэ. Нунтаг сахар бөөрөлзгөний нунтагийг бэлдмэлээ бага багаар нэмээд хөөсийг нураалгүй (Fold) хутгаж нийцүүлнэ.
  3. Бэлдмэлээ 5 номерийн хошуу бэхэлсэн крем шахдаг торонд хийн тостой цаас дэвссэн тавцан дээр жигд шахаж өгнө.
  4. 80 градуст халаасан зууханд хаттал нь цаг шараад хөргөөд агаар оруулдаггүй таглаатай саванд хийн хадгална.

No comments: