Thursday 20 January 2011

Хүрэн манжингийн салат


Орц:

* 4 ш хүрэн манжин, ойролцоогоор 500 гр
* 2-3 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 3 амны халбага чидун жимсний тос
* 1 амны халбага усан үзэмний цуу
* давс

Бэлтгэх нь:

  1. Хүрэн манжингуудаа арилгалгүйгээр буцламгай усанд хийн 25 минут буцалгаж болгоно.
  2. Болсон манжингуудаа хөргөөд, арилгаад, 1 см зузаантай хэрчиж гүехэн тавганд байрлуулна. Бусад орцоо холиод зүсээд өрж бэлтгэсэн хүрэн манжин дээрээ тараан асгаад сервислэнэ.

No comments: