Thursday 27 January 2011

Шоколадтай макарон



Орц: 30 ш макаронд

* 90 гр нунтаг алмонд
* 15 гр какао
* 150 гр нунтаг сахар
* 75 гр өндөгний цагаан (ойролцоогоор 2 ш өндөг)
* 1 чимх нунтаг тартар
* 35 гр сахар

Шоколадтай ганаш (хавчуурганд)

* 150 мл крем
* 150 гр шоколад

Бэлтгэх нь:

  1. Кремээ халаана.
  2. Жижиглэн хэрчсэн шоколадаа нэмээд галаа унтраана. Хутган шоколадаа хайлуулна.
  3. Бэлтгэсэн ганашаа бялууны крем шахах торонд хийн хэрэглэтэлээ хүлээлгэнэ.
  4. Сахар, тартараас бусад хуурай орцоо холиж нийцүүлнэ.
  5. Өндөгний цагаанаа крем тартартайгаа хутгаж цасан цагаан болтол нь хутгана. Хутгах явцдаа үлдээсэн сахараа бага багаар нэмж нийцүүлнэ.
  6. Холигчоо зогсоогоод хуурай орцуудаа нэмээд үргэлжилүүлэн гараараа хутгана.
  7. Зуурмагаа кремний торонд хийн тостой цаас дэвсэж бэлтгэсэн тавцан дээр 8 номерийн үзүүрээр 2 см дугуй шахна.
  8. 160 градуст халаасан зууханд хийн 10 минут шарна. Болсон макаронуудаа тавцан дээрээс авч хөргөөд уутанд хийн хүлээлгэсэн кремнээсээ талынх нь голд багахан шахан хоёр хоёроор нь наан сандвич болгоно.

No comments: