Орц:
* 2 ш өндөг
* 1 стакан гурил
* 1 стакан хар гурил whole-wheat flour
* 2 стакан сүү
* 1/4 стакан ургамалын тос
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага натмег (pumpkin pie spice эсвэл nutmeg)
* 2 ш гадил жимс
* хөөсрүүлсэн крем, сервислэхэд
* гүзээлзгэнэ, сервислэхэд
Бэлтгэх нь:
- Хуурай орцуудаа холино. Өөр нэг саванд шингэн орцуудаа холиод шингэн орцоо хуурай орцтойгоо холиж нийцүүлнэ.
- Гадилаа хэрчиж бэлтгэнэ.
- Хэрчсэн гадилаа зуурмаг руугаа нэмээд 10 минут байлгаж гадилийн амтыг зуурмагт шингээнэ.
- Хайруулын тавгаа халаагаад багахан тос эсвэл масло хийж хайлуулна. Бэлдмэлээсээ тал стаканыг нэмээд тал бүрийг нь шаргалтаж болтол 2 хоёр минут шарна. Ингэж бэлтгэсэн гадилтай панкэкээ шинэхэн гүзээлзгэнэ, хөөсрүүлсэн крем зөгийн бал эсвэл maple syrup-тэй сервислэнэ.
1 comment:
thanks informations...
pancake
Post a Comment