Орц:
* 200гр Мах
* 1ш дарсан өргөст хэмх
* 1 хоолны халбага цөцгийн тос
* 20гр гахайн өөх
* 55гр сонгино
* 3гр яншуй
* 1 хоолны халбага гурил
* давс
* повоор
Бэлтгэх нь:
- Үхрийн махыг маш нимгэхэн хавтгайлж зүсээд дээр нь гич түрхэж, давсалсан өргөст хэмх, сонгино, гахайн өөх нарийхан хэрчиж тавиад, нэг талаас нь хумиж бөөрөнхийлнө. (Утсаар ороож бэхэлж болно.)
- Ороомогийг өндгөнд дүрж, талхны хатаамалд өнхрүүлж, тосонд эргүүлж тойруулан шараад, бага зэрэг устай саванд хийж давс, повоороор амтлан битүү жигнэнэ.
- Таваглахдаа хэсэгчлэн зүсэж ялгарсан шүүсийг дээрээс нь асгаж өгнө. Хачирт нь чанасан гоймон, дарсан байцаа дагуулж өгнө.
No comments:
Post a Comment