орц:
гуриланд:
* 150 гр маргарин (жижиглэн хэрчсэн)
* тал стакан нунтаг сахар
* 2 ширхэг өндөгний шар
* 2.5 стакан гурил
* 10гр хөөлгөгч нунтаг
Кремэнд:
* 1.5 стакан сүү
* 1 амны халбага овоолоостой гурил
* 1/2 амны халбага цардуул
* 1/2 стакан сахар
* 3-4 гр ваниллин
Дээр нь:
* усан үзэм (хүссэн жимсээ хэрэглэж болно.)
бэлтгэх нь:
- Масло, өндөгний шар, сахараа нэг саванд хийн сайтар холино.
- Гурилаа содатайгаа холин сайтар хутгана. Дээр бэлтгэсэн холимог дээрээ гурилныхаа холимогыг бага багаар нэмнэ. Зуурмагаа нийцтэл сайтар холино.
- Зуурмагаа тослон бэлтгэсэн хэвэнд байрлуулаад 30 минут орчим хөргөгчинд амраана.
- Зуурмагаа гарган 180 градуст халаасан зууханд хийн 10 минут хэртэй жигнээд гаргаж хөргөнө.
- Кремнийхээ бүх орцыг холин нэг саванд хийгээд сайтар хутган, буцалгана. Нэгэнт өтгөрсөн кремээ хааяа хааяа хутган хөргөнө.
- Жигнэж бэлтгэсэн сууриа кремээр дүүргээд усан үзмээр чимнэ.
No comments:
Post a Comment