Wednesday, 4 June 2008

Шоштой үхрийн шарсан мах

Орц:

* 1 кг ясгүй үхрийн мах
* 400 гp шошийн шинэхэн үр
* 60 гp ургамлын тос
* 50 гp цөцгийн тос
* 100 гp бөөрөнхий сонгино
* 500 гp махны тунгалаг шөл
* лаврын навч
* ногоон яншуй
* сармис
* нунтаг/ бөөрөнхий хар перц
* давс

Бэлтгэх арга:
  1. Үхрийн махаа дөрвөн том хэсэг болгон хуваана.
  2. Нимгэн дугуй хэлбэртэй хэрчсэн сармиснуудыг махныхаа завсар хавчуулна.
  3. Давсалж, чинжүү цацаад, хоёр талаар нь ургамлын тосонд ээлжлэн шараарай. Гадуураа алтлаг шар өнгөтэй болтол нь ойролцоогоор 10 – 12 минут хэртэй шарна.
  4. Бэлэн болсон махаа тортой хайруулын тогоонд хийгээд 200 хэм хүртэл халсан шарах шүүгээнд хийж цаг хэртэй болгоно.
  5. Харин махнаасаа тусад нь цөцгийн тосонд сонгиноо 5 минут хиртэй хуурна. Ингэхдээ тасралтгүй хутга. Түүн дээрээ махны шөл, угаасан шош, лаврын навч, хэдэн ширхэг үрлэн перец, хийж буцалгана.
  6. Дараа нь саваа таглаад галаа багасгаж, үе үе хутгасаар 30 минут хэртээ шошоо болтол байлгасны дараа нунтаг хар перец, давсаар амталж өгөх хэрэгтэй. Шарж бэлэн болгосон үхрийн мах , шоштой халуун шөлөн дээрээ ногоон яншуйнаас цац. Ингээд таны үдийн хоол бэлэн боллоо.
Эх сурвалж

No comments: