Орц:
* 80 гр, машиндсан мах
* 15гр талх
* хатаасан талхны нунтаг
* агшаасан будаа
* булцуут сонгино
* яншуй эсвэл шанцайны навч
* тос
* сүү
Бэлтгэх нь:
- Үхрийн махыг сонгино, дэвтээсэн талхтай хамт машиндаж, давс, повоороор амтлан усаар шүүсэлж шанз бэлтгэнэ.
- Гурвалжин будааг задармал байдлаар агшааж дараа нь хөргөөд тосонд хуурсан сонгино, жижиг хигсэн навч нэмж хутгана.
- Ариутгасан самбай /марль/-ийг усаар норгож, дэлгээд махан шанзаа зулж голд нь хоолны халбага будаа хийж, даавуугаа хуйлж, зууван хэлбэр дүрсэд оруулна. Дараа нь ороосон даавууг болгоомжтой авч зразны амсрыг чимхээд хатаасан талхны нунтагт өнхрүүлж халаасан тосонд 2 талаас нь хайрч болгоно.
* Гурвалжин будааг цагаан будаагаар орлуулж болно.
* Будааны оронд чанасан өндөг хийж болно.
Эх сурвалж
No comments:
Post a Comment