Орц:
* будаа
* Хиам
* Өргөст хэмх
* Далайн байцаа
Бэлтгэх нь:
- Будаагаа агшаана
- Хиам, өргөст хэмхээ нарийн савхан хэлбэртэй зүснэ.
- Далайн байцаагаа дэлгэж тавиад халуун будаагаа нимгэн жигд түрхэж тавина. Байцааны төгсгөлд (0.5см хэртэй) будаа тавихгүй байх нь зүйтэй.
- Тараан бэлтгэсэн будааныхаа голд нь хиам, өргөст хэмхнээсээ нэг нэг ширхэгийг тавина.
- Байцаагаа ороогоод, хэрчиж цуунд дүрэн иднэ.
Жич: Ороохдоо тусгай ороодог хулс байдаг ба хэрвээ байхгүй бол сонин доор нь дэвсэж байгаад эвийг нь олж ороох хэрэгтэй. Мөн өөрсдийнхөө бололцоогоор заавал хиам, өргөст хэмх хийхийн оронд шарсан өндөг, авакадо гэх мэт дуртай зүйлээ савхлан хэрчээд ороож болно.
11 comments:
eniig hiij uznee unuudur
Тэгээрэй, хялбархан, амттай бас хөнгөн хоол шүү..
Uuchlaarai. Manaihan dalain zamag gehiig dalain baicaa gej orchuulaad baih shig baih yum. Dalain baicaa bol baicaarhuu cagaan, bas hovsolzson, nohon urgaj toljdog zuil baidag gej bi munhaglana. BM.
@БМ магадгүй шүү. Гэхдээ хүмүүс тэгж хэлээд хэвшсэн бас би учиргүй алдартай сайн тогооч, хоолны технологич биш болохоор олны хэвшсэн хэллэгийг л хэрэглэдэг :D
Bi orchuulagch hiideg bolohooroo ugiin utgig ih anhaardag yum. Zov ug hellegiig ni medej baigaa hun busdadaa helj zasch ogood baival ih nemertei baih bolov uu gej sanadag. Gehdee minii duu, ene blogt chini bi orj ireh durtai, khund tustai uils l gej uneldeg :) Bi amindaa puntuuztei sharvin gedeg yumni jor haij orj ireed mergejliin ovchin hodolchihloo l doo. Bayarlalaa. BM
@БМ надаа пүнтүүзтэй шарвингийн жор байхгүй байхаа.. Та мэргэжилийн хүн юм бол миний орчуулгуудыг хянаад алдаа мадаг байвал залруулаад өгвөл алдаа мадгаа дуртайяа залруулна шүү.. Далайн байцааны хувьд бол би өөрөө ч далайн байцаа л гэж бодоод байдаг :D
Bi ooroo ch oilgodoggui, zarimdaa yu gej orchuulahaa ch medehgui ug helleg ih bnaa. Bi mongol- czech helnii orchuulagch. Ali ch helend onoodor shine ug helleg, olon ulsin termin mash ih orj irj bna daa. Za amjilt husie. BM.
bi sharvingiin jor olloo. Neg ih todorhoi bish, gehdee taamgaar oroldood bolgochihloo. Amt ni dajgui yum bna. Minii duu husvel hiij uzeed blogtoo oruulaarai. http://marmeladm.blogspot.com/2011/04/blog-post_23.html#comments
BM
Далайн байцааны ороомгийг Япончууд Онигири гэж нэрлэдэг юм. Солонгосчууд Кимбаб гэж нэрлэдэг.
Далайн байцааны ороомгийг Япончууд Онигири гэж нэрлэдэг юм. Харин Кимбаб гэж Солонгосчууд хэлдэг.
Онигири чинь кимбабаас шал өөр юм
Post a Comment