Орц:
* 1 кг Yхрийн мах
* 2-3 ш бөөрөнхий сонгино
* 500 гр шинэ мөөг
* 2 амны халбага маргарин
* нэг аяга зөөхий
* хоолны гурван халбага гурил
* 1 кг төмс
* нунтаг повоор
* давс
Бэлтгэх нь:
- Махыг сайтар цэвэрлээд ширхэгийг нь хөндлөн зvсч давтаж хавтгайлна. Давтсан махны хэмжээ хэт далбагар байж болохгvй.
- Давтаж зөөлрvvлсэн махаа давс, повоороор амт оруулж няцалсан саримс vрээд гурилд хөрвvvлж хvчтэй гал дээр шарна.
- Шарсан махаа гаргаж vлдсэн тосондоо нимгэн дугуй хэрчсэн мөөг, сонгино хийж жигнэж болгоно.
- Гvнзгийвтэр зузаан ёроолтой саванд хоолны хоёр халбага маргарин хийж нимгэн дугуй хэрчсэн төмсөө хийгээд үүн дээрээ жигнэсэн мөөг сонгино, дараа нь шарсан мах, үүнийхээ дээгvvр дахин төмс, мөөг сонгиноо vелvvлэн давс, повоороо цацаж нэг аяга ус хийгээд зөөлөн гал дээр цаг орчим жигнэнэ.
- Дараа нь зөөхий хийж саваа сэгсрээд гал дээр 5-10 минут байлгасны эцэст таваглана. Чанасан холимог ногоогоор хачирлана.
No comments:
Post a Comment