Орц:
* 1 ш өндөг
* 3 халбага амны сүү
* 1 стакан, нунтагласан, давстай шагшуур (cracker)
* 1 амттаны халбага хуурай ганга (thyme)
* 1/2 амттаны халбага нунтаг улаан перц
* хар перц
* 1-1.5 kг тахианы ястай мах
* 2 амны халбага масло
Бэлтгэх нь:
- Тахианы махаа угаагаад хатаана. Зуухаа 190 градуст халаана.
- Өндгөө хутгаад сүүтэй холино.
- Нунтагласан шагшуураа хуурай амтлагч, давстай холиж бэлтгэнэ.
- Тахианы махнуудаа эхлээд өндгөнд дараа нь шагшууранд булхуулаад тослож бэлтгэсэн тавцан дээр байрлуулна.
- Дээр нь хайлуулсан эсвэл жижиглэн хэрчсэн масло тавиад халааж бэлтгэсэн зуухандаа хийн шаргалтаж болтол нь 45-55 минут шарна.
1 comment:
Love is in your dish. Please, be veg. Love animals, love yourselves.
Post a Comment