Thursday, 8 January 2009

Бөөрөнхий махтай гоймон (pasta with meatballs)



Орц:

* 500 гр гоймон
* бага зэрэг бяслаг

Маринара соус:

* 1 амттаны халбага хар перц
* 2.5 амны халбага давс
* 4 хумс сармис
* 1/4 стакан оливийн тос
* 4-6 ш basil навч
* бага зэрэг oregono
* 1 ш том сонгино, жижиглэн хэрчсэн
* тал стакан сахар
* 4 лааз (28 oz) улаан лоолны нухаш (crushed tomatoes)
* 1 стакан ус

Бөөрөнхий маханд:

* 500 гр мах
* 4 зүсэм талх
* 2 ш өндөг
* 2 хумс сармис
* 1-2 амны хабага давс
* 4 ш basil навч
* 1 амттаны халбага хар перц
* бага зэрэг яншуй

Бэлтгэх нь:
  1. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчээд тосондоо зөөлөртөл нь хуурна. Улаан лоолины нухашаа нэмээд бүх амтлагчаа нэмнэ. Сармисаа бүтнээр нь хийнэ. Хоосон лаазнуудаа бага зэрэг усаар зайлаад усаа усаа соусан дээрээ нэмнэ. Зөөлөн гал дээр гурин минут орчим буцалгана.
  2. Энэ хооронд бөөрөнхий махаа бэлдэж эхлэнэ. Өндгөө хагалж саванд хийгээд хутгана. Амтлагчуудаа хэрчиж бэлтгэсэн сармис, яншуй, basil-ээ нэмнэ. Махаа нэмнэ. Талхныхаа ирмэгийг (зах) аваад дотрох зөөлөн хэсгийг норгоно. Норгож бэлтгэсэн талхаа жижилээд (хүсвэл хутгаар хүсвэл гараараа) махан дээрээ нэмээд нийцүүлнэ. Гарт тань наалдамхай байвал бага зэрэг ус нэмээд наалддаггүй болгоно.
  3. Бөөрөнхий махны бэлдмэлээсээ хүссэн хэмжээгээрээ тасдаж аваад хүйтэн усаар норгосон гараараа бөөрөнхийлж бэлтгэнэ. Махнуудаа буцалгаж байгаа маринара соусан дээрээ нэмээд хутгалгүйгээр (доор ны наалдулахгүйн тулд хааяа хааяа савныхаа хоёр чихнээс барин зөөлөн эргүүлнэ.) 30-45 минут (бөөрөнхий махны тань хэмжээнээс шалтгаалан) дахиж буцалгана.
  4. Энэ хооронд гоймонгоо зааврын дагуу чанаад болохоор нь бэлэн болсон соуснаасаа (зөвхөн соуснаас) бага зэргийг нэмж нийцүүлээд таваглана. Тавагласан гоймон дээрээ ахиухан соус асгаад хэд хэдэн бөөрөнхий мах шүүж тавиад дээрээс нь үрсэн бяслаг цацаад сервислэнэ.

No comments: