Tuesday 11 January 2011

Чангаанзны чанамалтай гурван давхар гулдмай (Apricot Bars)


Oрц:

* 3/4 стакан масло эсвэл маргарин
* 1 стакан сахар
* 1 ш өндөг
* 2 стакан гурил
* 1/4 амттаны халбага хөөлгөгч нунтаг (Baking Powder)
* 1/2 амттаны халбага ваниллины охь (Vanilla)
* 1 1/3 стакан кокос (shredded coconut)
* 1/2 стакан жижиглэн хэрчсэн пикан (pecans)
* 1 шил чангаанзны чанамал, 340 гр (apricot jam)

Бэлтгэх нь:

  1. Өрөөний темпратурт гаргаж гэсгээсэн масло дээрээ сахараа нэмж хөөсрүүлнэ.
  2. Өндгөө нэмнэ. Нийцүүлнэ. Ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Гурилаа хөөлгөгч нунтагтайгаа холиод масло сахарын бэлдмэл дээрээ 1, 1 стаканаар хоёр удаад нэмж нийцүүлээд кокос, пиканаа нэмнэ.
  4. Зуурмагныхаа талыг маслодоод гурилдаж бэлтгэсэн 22x33см харьцаатай хэвэнд хийн жигд тараан тэгшлээд чанамалаа асган тараана.
  5. Үлдсэн зуурмагаа дээр нь жигд тараан цацаад 175 градуст халаасан зууханд хийн шаргалтаж болтол 20-25 минут шарна.
  6. Болсон жигнэмэгээ хөргөөд дөрвөлжилөн зүсээд сервислэнэ.

2 comments:

Anonymous said...

Энэ их сайхан амттай харагдаж байна. Хийж буй Номинговь, Анхаа нартаа талархая гоё жорууд бичдэг шүү.

E

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@E харин тийм амттай харагдаж байгаа биз, орц нь гэсэн гайгүй гарын доорх матеруиалууд юм билээ. Блогоор маань орж, бид хоёрт урамын үгээ хайрладаг, жоруудыг маанй туршдаг тэгээд үнэлдэг та бүхэндээ баяраллаа...