Sunday 23 January 2011

Төмс, машиндсан махтай кастроль (Patates oturtması)


Орц: 2 порц

* 3-4 ш дунд зэргийг төмс
* 1 ш сонгино
* 150 гр машиндсан мах
* 3 амны халбага масло
* 1 амны халбага улаан лоолийн паст
* 1 амны халбага чинжүүний паст (biber salçası)
* 1 хумс сармис
* 1/4 амттаны халбага cumin
* 1/4 амттаны халбага сахар
* 1 1/2 стакан халуун бүлээн ус
* 1 ш улаан лооль
* давс, хар перц

Бэлтгэх нь:

  1. Масло хайлуулна. Сармисаа арилгаад бяцлаад маслон дээрээ нэмх хуурна. Жижиглэн хэрчсэн сонгино нэмээд тунгалаг болтол нь хуурна.
  2. Машиндсан махаа нэмээд борлож болтол хуурна. Амтлагчаа нэмээд махны шүүсийг ширгэтэл хуурна. Төмсөн дээрээ сахараа цацаад таглаатай хайруулын тавганд хийн 10 минут хуурна.
  3. 1o минутын дараа усанд чинжүү болон улаан лоолийн пастаа уусгаад төмсөн дээрээ нэмнэ. Хэвэндээ төмсөө махаа хамгийн дээр нь цагигалан хэрчсэн улаан лоолио тавиад 200 градуст халаасан төмсөө болж зөөлөртөл нь шараад гаргаад таваглаад сервислэнэ.

2 comments:

Anonymous said...

Hi,
Blog chin ih taalagddag shuu.Gehdee Hoolniihoo joron deer heden hunii portstoig /Heden hun idehed hurehiig/bichej baij boloh uu? Bas bi Oyster sauce, Fish sauce, Rice vinegar ''dalai eej'' delguurees awsn yum.Gevch eniig shigldag hoolnii jor sain meddeggui. Ih tom shiltei hugatsaa en duusah geed bh yum.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@Anonymous Порц бичихэд бас хэд хэдэн асуудал үүсдэг юм. Жоруудаа ихэнхдээ Европ болон Америк сайт номноос авдаг юм. Америк эсвэл европт ихэнхдээ салат, шөл эсвэл appetizer гэх мэт эхлэл тэгээд үндсэн хоол эцэст нь амттан маягаар явдаг тул үндсэн хоолных нь порц бага байх тохиолдол байдаг. Мөн зарим эх сурвалжууд дээр маань порцыг бичээгүй байдаг тул тэр бүр порцыг оруулах боломжгүй байдаг. Гэхдээ эх сурвалж дээр маань бичсэн байгаа тохиолдолд тэр чигээр нь орчуулдаг тул зарим жорууд маань порцтой :D
Oyster sauce, Fish sauce, Rice vinegar зэрэг орцууд ихэнхдээ хятад, солонгос болон япон жоруудад хэрэглэгддэг. Блогийн баруун талд sidebar-т эрсэнээ олъё гэсэн хэсэг байгаа бөгөөд тэрэнд эсгээр орцуудаа бичээд нэг хайгаад үзээрэй, хайсан орцы тань хэрэглэсэн жорууд гарч ирэх болно.