Tuesday, 25 June 2013

Шоколадтай хялбар эклер

Орц:

* 2 уут ваниллинтай пуддин (буцалгалгүйгээр болдог пүддингийн бэлдмэл)
* 3 стакан сүү
* 340 гр хөөсрүүлсэн крем (Cool Whip)
* жигнэмэг (Graham cracker)

дээр нь:

* 1/3 стакан какао
* 1 стакан сахар
* 1/4 стакан сүү
* 115 гр масло
* 1 амттаны хабага ваниллины охь

Бэлтгэх нь:
  1. Пүддингийн бэлдмэлээ сүүтэйгээ холин нийцүүлнэ. Хөөсрүүлсэн кремээ нийцүүлнэ. 
  2. 23х33 см хэвэнд жигнэмэгнээсээ нэг эгнээ өрөөд дээр нь бэлтгэсэн пүддингийхээ 1/2г жигд тараана. Дахин нэг эгнээ жигнэмэг яваад үлдсэн пүддингээ мөн жигд тараана. Дээр нь эцсийн эгнээ жигнэмэгээ өрнө.
  3. Какао, сүү, сахараа холин буцалгана. 1 минут орчим байнга хутган буцалгаад гал дээрээс аван хөргөнө. Ваниллин, маслоо нэмээд бэлтгэсэн амттан дээрээ асгаад жигд тараана. Ингэж бэлтгэсэн амттангаа хөргөгчинд хонуулаад маргааш нь сервислэнэ.

No comments: