Wednesday, 19 June 2013

Гүзээлзгэнэтэй тарт (Strawberry tart)

Орц: 6 порц ()

* 1 1⁄2 стакан нэмэх нь 1 амны халбага гурил
* 1⁄2 амттаны халбага давс
* 1 амны халбага нэмэх нь 1⁄2 стакан сахар
* 9 амны халбага масло, жижиг куб хэлбэртэй хэрчсэн
* 4 стакан гүзээлзгэнэ, угаагаад ишийг авсан
* 3⁄4 стакан сүү
* 1⁄2 vanilla bean, уртааш нь 2 хуваасан
* 3 ш өндөгний шар


Бэлтгэх нь:
  1. 1 1⁄2 стакан гурил, давс, 1 амны халбага сахараа нэг сав руу шигшинэ. Маслоо бага багаар гурил руугаа нэмэн хуруугаараа имэрч бантагнана. 3 амны халбага хүйтэн ус хийн бантагнасан гурилаа зуурмаг болгоод гялгар уутанд ороон 30 минут хөргөгчинд хийн амраана.
  2. Зуухаа 205 градуст халаана. Гүзээлзгэнээ нэг саванд хийгээд 1⁄4 стакан сахараа нэмнэ. Өрөөний темпратурт 30 минут байлгана.
  3. Сүү ваниллинаа томхон саванд хийн дунд зэргийн гал дээр тавин халаана. Буцлангуут галаа унтраан сүүгээ хөргөөд ваниллинаа шүүж авна. Өндөгний шараа 1⁄4 стакан сахарын хамтаар сүү рүүгээ нэмээд хутгаж нийцүүлнэ. Үлдсэн 1 амны халбага гурилаа нэмнэ, нийцүүлнэ. Энэ бэлдмэлээ буцаан гал дээр тавиан өтгөртөл нь 10 минут буцалгаад шүүнэ.
  4. Гурилаа хөргөгчнөөс гаргаж ирэн 22 см хэвэнд тааруулан илдэнэ. Илдээд 22 см хэвэнд байрлуулсан хэвэндээ сууриа байрлуулаад мөнгөн цаасаар бүрээд хоосон ховилд хатаасан буурцаг хийн хүндрүүлээд халаасан зуухандаа хийн сууриа болтол 15 минут шарна. 15 минутын эцэст буурцгаа мөнгөн цаасны хамтаар гаргаж аваад сууриа шаргалтаж болтол 10–15 минут дахин шараад хөргөнө.
  5. Гүзээлзгэнээс ялгарсан шүүсийг бэлтгэсэн кремэндээ хийн нийцүүлээд болгосон хэвэндээ хийн жигд тараагаад, гүзээлзгэнээ өрөөд зүсч таваглан сервислэнэ.
Эх сурвалж

No comments: