* 1 амны халбага чидун жимсний тос
* 4 ш тахианы цээжний цул мах, арьсгүй
* 200 гр давжаа улаан лооль
* 3 амны халбага песто (pesto)
* 3 амны халбага крем (crème fraîche)
* шинэхэн basil, сервислэхэд (хүсвэл)
Бэлтгэх нь:
- Тосоо наалддаггүй хайруулын тавганд хийн халаана. Тахиагаа хийж хөдөлгөлгүйгээр нэг талыг нь шаргалтуулна. Нэг талыг нь шаргалтахаар эргүүлээд тахиагаа болтол 12-15 минут шарж болгоно. Давс, хар перцээр амтлана.
- Улаан лоолио таллан хуваагаад тахиатай хайруулын таваг руугаа нэмнэ. Зөөлөрч болтол нь хэдэн минут хуураад галаа багасган песто, кремээ нэмнэ. Шинэхэн basil-н навчаар чимэглээд агшаасан будаа, нухсан төмс эсвэл жигнэсэн броколитой сервислэнэ.
No comments:
Post a Comment