Saturday, 15 June 2013

Маслотой тахиа (Butter chicken)


Орц:

* 1 амны халбага газрын самарын тос (peanut oil)
* 1 ш сонгино, арилгаад жижиглэн хэрчсэн (shallot)
* 1/4 ш цагаан сонгино (white onion)
* 2 амны халбага масло
* 2 амттаны халбага нимбэгний шүүс
* 1 амны халбага цагаан гаа сармисны нухаш (ginger garlic paste)
* 1 амттаны халбага гарам масала (garam masala)
* 1 амттаны халбага чили (chili powder)
* 1 амттаны халбага нунтаг cumin
* 1 ш лаврын навч
* 1/4 стакан тараг
* 1 стакан half-and-half
* 1 стакан улаан лоолийн нухаш (tomato puree)
* 1/4 амттаны халбага каен перц (cayenne pepper)
* 1 чимх давс
* 1 чимх хар перц
* 1 амны халбага газрын самрын тос (peanut oil)
* 450 гр ясгүй, арьсгүй цул мах, үмх дайтай хэрчсэн
* 1 амттаны халбага гарам масала (garam masala)
* 1 чимх каен перц (cayenne pepper)
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/4 стакан ус

Бэлтгэх нь:

  1. 1 амны халбага тосоо томхон саванд хийн ширүүн гал дээр тавьж халаана. Галаа зөөллөөд сонгино, shallot-оо нэмээд зөөлөрч тунгалаг болтол нь хуурна. Масло, нимбэгний шүүс, сармис цагаан гааны нухаш, 1 амттаны халбага garam masala, чили, cumin, лаврын навчаа нэмнэ. 1 минут хуураад улаан лоолийн нухашаа нэмээд дахин 2 минут хуурна. Тараг кремээ нэмээд галаа багасган хааяа хааяа хутган 10 минут хутгана. Давс, перцээр амтлана.
  2. 1 амны халбага тосоо томхон хайруулын тавганд хийн халаана. Тахиагаа нэмээд болж боролтол нь ойролцоогоор 10 минут хуурна. Галаа багасгаад 1 амттаны халбага garam masala, каен перцээр амтлана. Хэдэн халбага соус нэмээд шингэнийг ширгэтэл, тахиаг болтол хутган болгоно.
  3. Ус, цардуулаа хутгаж нийцүүлээд соустайгаа нийцүүлэн тахиан дээрээ нэмээд 5-10 буцалгаж өтгөрүүлээд сервислэнэ.

Эх сурвалж

No comments: