Sunday, 30 June 2013

Гадил бор будааны зутан

Орц 3 стакан

* 2 стакан болгосон бор будаа (brown rice)
* 3 ш гадил жимс
* 2 амттаны халбага нунтаг синнамон (cinnamon, хүсвэл багасгаж болно)
* ус

Бэлтгэх нь
  1. Зуухаа 175 градуст халаана. Гадилаа хальстай нь тавцан дээр тавин 30 минут шарна.
  2. Гадил жимснийхээ зөөлөн эдүүдийг халбага ашиглан гаргаж авна. 
  3. Бор будаагаа гадилтайгаа холин нухаад синнамоноороо амтлана. Хэрэгтэй гэж үзвэл багахан ус нэмж болно.
Эх сурвалж

No comments: