Thursday, 6 June 2013

Цангис жимс, овъёосны жигнэмэг (Cranberry Oatmeal Cookies)


Орц:

* 1
стакан гурил
* 1/2
амттаны халбага хүнсний сода
* 1/2
амттаны халбага синнамон (cinnamon)
* 1/4
амттаны халбага давс
* 10
амны халбага масло
* 1/2 стакан сахар
* 1/2
стакан бор сахар (golden brown sugar)
* 1 том өндөг
* 1
амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1
стакан овъёос ( old-fashioned oats)
* 1/2
стакан semisweet шоколад
* 1/2
стакан сүүтэй шоколад (milk chocolate chips)
* 1/2 стакан цагаан шоколад
(white chocolate chips)
* 1/2
стакан цангис жимс (cranberries)
* 60 гр сүүтэй эсвэл цагаан шоколад (дээр нь)

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 2 том тавцанг тослож эсвэл тостой цаасаар бүрж бэлтгэнэ.
  2. Гурил, сода, синнамон, давсаа холино.
  3. Цахилгаан холигч ашиглан масло, бор, цагаан сахараа хутгаж нэмж нийцүүлнэ. Өндөг ванилины охио нэмж нийцүүлнэ. Гурилаа нэмж нийцүүлээд, овъёос, шоколадууд, цангис жимсээ нэмж нийцүүлнэ.
  4. Жигнэмэгний бэлдмэлээсээ халбагадан тослож бэлтгэсэн тавцан дээрээ тавиад халаасан зуухандаа хийн шаргалтаж болтол нь 16 минут шарна. 5 минут хөргөөд тавцан дээрээс аван гүйцэд хөргөөд сервислэнэ.
Эх сурвалж

No comments: