Орц:
* 2 том өндөг
* 3/4 стакан сүү
* 1/2 стакан ус
* 1 стакан гурил
* 3 амны халбага хайлуулсан масло
Бэлтгэх нь:
- Бүх орцоо холиод 7-10 секунд блендэрдэнэ.
- Бэлдмэлээ хэдэн минут амраана. Амраасан бэлдмэл маань бага зэрэг өтгөрсөн байх бөгөөд 2-3 амны халбага сүү нэмж шингэлнэ.
- Наалддаггүй хайруулын тавганд бага зэрэг масло хийж хайлуулаад бага зэрэг крепний бэлдмэл нэмнэ. Хайруулын тавгаа эргүүлэн дотрох крепний бэлдмэлийг тараан дугуй хэлбэрт оруулна.
- Тал бүрийг нь шаргалттал нь шараад гаргаж сервислэнэ.
Нэмэлт орц:
Суурь орцон дээрээ
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 1/2 амны халбага сахар нэмээд 7-10 секунд блендэрдэнэ.
Давстай креп
Суурь орцон дээр
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан амтлагч (herbs) нэмээд 7-10 секунд блендэрдэнэ.
duxelles (мөөг сонгинотой түрхлэг)
* 1 ш дунд зэргийн сонгино, хэрчсэн
* 500 гр мөөг жижиглэн хэрчсэн
* 2 амны халбага масло
* 1/2 стакан сүү
* 1/ стакан үрсэн provolone бяслаг
* 1 амттаны халбага сахар
Бэлтгэх нь:
- Масло хайлуулаад сонгиноо нэмж тунгалаг болтол нь шарна.
- Жижиглэн хэрчсэн мөөгөө нэмнэ. Давсаар амтлана.
- Сүүгээ нэмнэ. Эцэст нь бяслагаа нэмээд гал дээрээс авна.
- Давхарлан тавьсан крепэн дээр энэхүү түрхлэгнээсээ түрхэнэ. Нэг эгнээ креп, нэг эгнээ мөөгтөй түрхлэг, креп маягаар хүссэн хэмжээгээрээ давхарлаад хамгийн дээд талын крепэн давхарган дээрээ үрсэн parmesan жигд цацаад 120 градуст халаасан зууханд хийн бяслагийг хайлтал шарна.
Сервислэх аргууд:
Зүүлт:
* Илүү гарсан крепээ гялгар уутаар ороогоод хөргөгчинд 7 хоног хөлдөөгчинд 1 сар хадгалж болно.
No comments:
Post a Comment