Орц:
* 1 стакан сахар
* 3 ш нимбэгний үрсэн хальс
* 4 ш том өндөг
* 3/4 стакан нимбэгний шүүс, шинэхэн шахсан
* 250 гр нэмэх нь 5 амны халбага масло (21 амны халбага), өрөөний темпратурт, маслоо амны халбага дайтай жижиглэн хэрчсэн
* 1 ш болгосон тартны суурь
Бэлтгэх нь:
- Нэг саванд багахан ус хийн буцалгана.
- Өөр нэгэн саванд нимбэгний үрсэн хальс, сахараа хийгээд бантагнаж сахаранд нимбэгний амтыг шингээнэ. Сахарын бэлдмэлээ дээрээ өндгөө, нимбэгний шүүсийн хамтаар нэмж нийцүүлнэ.
- Буцалж буй устай саван дээрээ сахартай өндөгтэй саваа суулгана. (Ус дээд савны ёроолд хүрэхгүй байх ёстой.) Бэлдмэлэээ ууран дээр байнга хутган өтгөртөл нь буцалгана. Ойролцоогоор 10 минут.
- Бэлдмэл өтгөрөөд ирэхлээр ууран дээрээс аван шүүж шүүгдсэн нимбэгний хальсыг хаяна. Бэлдмэлийг блендерт хийн блендердэж нийцүүлээд, хөртөл нь 10 минут амраана.
- Блендрерийнхээ хурдыг нэмээд маслоо тав таван хэсгээр нэмэн нийцүүлээд нийцсэний дараа хөвсгөр зөөлөн болгох зорилгоор 3 орчим минут хутгана.
- Ингэж бэлтгэсэн кремээ таглаад хөргөгчинд 4 цаг орчим амраана. Сервислэхээсээ өмнө кремээ хөргөчнөөс гарган багахан хутгаж зөөллөөд болсон тартны хэв рүүгээ халбагадан хийгээд зүсээд сервислэнэ.
No comments:
Post a Comment