Орц:
* 3 1/2 стакан (840 мл) сүү
* 1/3 стакан нэмэх нь 3 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/4 стакан эрдэнэшишийн цардуул (cornstarch)
* 1/8 амттаны халбага давс
* 2 ш том өндөг
* 1 ш том өндөгний шар
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага масло
Бэлтгэх нь:
- Том төмөр саванд 1/3 стакан сахараа эрдэнэшишийн цардуул, давс, өндөг, өндөгний шартай холиж хутгана. 1/2 стакан сүүгээ нэмж нийцүүлнэ.
- Пүддингээ болохооор шүүж зорилготой дунд зэргийн хэмжээтэй шүүгч бэлтгэнэ.
- Дунд зэргийн хэмжээтэй төмөр савыг хүйтэн усаар зайлна. Үлдсэн сүүгээ үлдээсэн сахарын хамт хүйтэн усаар зайлсан савандаа хийн халаана. Халааж сахарыг хайлуулсан сүүгээ өндөгний бэлдмэлдээрээ бага багаар нэмж нийцүүлнэ.
- Холисон бэлдмэлээ өөр нэг төмөр саванд юүлээд хутгангаа майонез дайтай болж өтгөртөл нь 2 орчим минут буцалгана. Эцэст нь масло, ваниллины охио нэмж нийцүүлээд бэлтгэсэн шүүлтүүрээрээ шүүгээд 6-8 тэнцүү хуваагаад, хөргөөд, хөөсрүүлсэн крем (whipped cream), жижиглэн хэрчсэн алмонд, хушигаар чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment