Орц:
* 1 ш улаан лооль
* 1 ш сонгино
* 2 амны халбага масло
* 4-5 ш мөөг
* 1 амны халбага гурил
* 125 мл тахианы тунгалаг шөл
* 1 амны халбага жижиглэн хэрчсэн яншуй
* 3 ш жижиглэн хэрчсэн
* 1 ш лууван
* 350 гр болгосон цацагт хяруулын мах
* 2 хумс сармис
* давс
* хар перц
Гуриланд:
* 200 мл ус
* 125 гр масло
* ¾ амттаны халбага давс
* 100 гр гурил
* 3-4 ш өндөг
* 200 гр үрсэн бяслаг
* ½ амттаны халбага гич
Бэлтгэх нь:
1. Улаан лоолио арилгаад дотрох үрийг гаргаад жижиглэн хэрчинэ.
2. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Маслоо хайлуулаад сонгиноо нэмж хуурна. 4 орчим минут хуураад алтлаг өнгөтэй болж ирэхлээр арилгаад жижиглэн хэрчсэн луувангаа нэмнэ. Дахин 3-4 минут хуурна.
3. Хэрчиж бэлтгэсэн мөөгөө нэмээд мөөгнөөс ялгарсан шүүсийг ширгэтэл хуурна. Гурилаа нэмж 1 минут орчим хуурна. Тахианы тунгалаг шөлөө нэмээд хутган буцалгана. Өтгөрөөд ирэхлээр нь жижиглэн цуулсан цацагт хяруулын мах, улаан лооль, ногоон сонгино, яншуй, сармисаа нэмээд давс перцээр амтлана.
Гуриланд:
- Зуухаа 180 градуст халаана. Боорцгоо хайрах тавцангаа зуухандаа хийж халаана.
- Гуриланд хэрэглэх усаа зузаан ултай саванд хийнэ. Давс маслоо нэмж хайлуулна.
- Галаа багасгаад гурилаа нэг дор усандаа хийнэ. Зөөлөн гал дээр 1-2 минут буцалгахад өтгөрөөд савны ирмэгээс салж эхлэнэ. Модон халбагаа голд нь зооход тэгшсэн зогсож байвал болжээ гэсэн үг.
- Гурилаа галд дээрээс аваад 2 орчим минут хутгана. Цахилгаар холигч хэрэглэж болно.
- Өндгөө нэг нэгээр нь хагалан гурил руугаа нэмнэ. Энэ хооронд цахилган холигчоор хутгаж байхгүй бол өндөг бoлoх магадлалтай.
- Бүх өндгөө нэмж нийцүүлсэний дараа гич, бяслагаа нэмнэ.
- Тослож бэлтгэсэн 23 см хэвэнд зуурмагаа хийгээд гараа чийглэн тарааж өгнө. Хэвний голд ойролцоогоор 15 см шанз хийх нүх ухаж бэлтгэнэ.
- Ухсан нүхэндээ шанзаа хийсний дараа гурилыг гол руу 2.5см орчим татаж шанзаа тал бүрхэнэ.
- Халаасан зууханд хийн шаргалтаж болтол нь ойролцоогоор 40 минут шарна.
- 40 минутын эцэст гурилийн ирмэгт 4 зүсээд (дотор нь байгаа шүүс гарахуйц) дахин 10 минут шараад зуухнаас гарган 5 минут амраагаад зүсээд сервислэнэ.
No comments:
Post a Comment