Орц:
* 1 том толгой сармис
* 2 амны халбага чидун жимсний тос
* 680 гр улаан төмс (red potatoes), арилгаад жижиглэн хэрчсэн
* 680 гр амтат төмс (sweet potatoes), арилгаад жижиглэн хэрчсэн
* 1/2 стакан сүү
* 1/4 стакан зөөлрүүлсэн масло
* 1/2 амттаныхалбага хатаасан rosemary, нухсан
* 1/3 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* давс перц
Бэлтгэх нь:
- Сармисныхаа гаднах хальсыг хуулаад (хумслан салгалгүйгээр) багсны тусламжтайгаар тослож бэлтгэнэ.
- Тослосон сармисаа мөнгөн цаасанд ороогоод 220 градуст халаасан зууханд хийн зөөлөрч болтол нь 30-35 минут шарна. Зөөлөрч болсон сармисаа зуухнааса гаргаад 10-15 минут хөргөөд сармисаа арилгана, сармиснаас ялгарсан тосыг хадгална.
- Улаан, амтат төмсөө тус тусад нь саванд хийн зөөлөрч нухаж болохуйц болтол нь таглаж буцалгана. Шүүнэ.
- Шүүж бэлтгэсэн амтат болон улаан төмсөө нэг саванд хийгээд сүү, масло, сармис, сармисны тос, rosemary-гаа нэмнэ. Пармежанаа нэмээд давс перцээр амтлана. Нухсан төмсөө тослосон саванд хийгээд халуун зуухандаа халаад амт нь нийцтэл 25-30 минут шарна.
No comments:
Post a Comment