Орц:
* 500 гр үхрийн гол мах
* 3 амны халбага бөөрөнхий хар перц
* 1 амттаны халбага давс
* 6 гр ногоон rosemary
* чидун жимсний тос
Бэлтгэх нь:
- Хар перцээ нухна. rosemary-гээ ишнээс нь салгаад жижиглэн хэрчинэ. Нунтагласан хар перцээ, давс, rosemary-тэйгээ холиод томхон тавган дээр тараан цацна.
- Махаа амтлагчуудтай тавган дээрээ тавин эргүүлж тойруулан амтлагчаар бүрнэ.
- Тосоо хайруулын тавганд хийн халаагаад амталсан махаа нэмж шаргалттал шарна.
- 200 градуст халаасан зууханд хайруулын тавгын хамтаар хийн 4 минут (шүүрхий маханд дургүй бол 3-5 минут илүү шараарай) шарна. Махаа гаргаад мөнгөн цаасаар таглан 30 минут амраана.
- Ингэж бэлтгэсэн махаа маш нимгэн зүсээд салатны хамтаар сервислэнэ.
No comments:
Post a Comment