Орц:
Зуурмагт:
* 1 стакан бүлээн сүү (45 градусын халуунтай сүү)
* 2 ш өндөг өрөөний темпратурт
* 1/3 стакан маргарин, хайлуулаад хөргөсөн
* 4 1/2 стакан талхны гурил
* 1 амттаны халбага давс
* 1/2 стакан цагаан сахар
* 2 1/2 амттаны халбага хөөлгөгч
Дотор нь:
* 1 стакан бор сахар
* 2 1/2 амны халбага нунтаг синнамон
* 1/3 стакан масло, зөөлрүүлсэн
Дээр нь:
* 85 гр крем бяслаг, зөөлрүүлсэн
* 1/4 стакана масло, зөөлрүүлсэн
* 1 1/2 стакан нунтаг сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь
* 1/8 амттаны халбага давс
Бэлтгэх нь:
- Гурилныхаа бүх орцыг холиж зуураад дулаан газар тавиж гурилаа 2 дахин том болтол нь хөөлгөнө.
- Гурилаа хөөгөөд 2 дахин том болохоор хуурай гурил цацаж бэлтгэсэн тавцан дээр гаргаад гурилаа хучин 10 минут амраана.
- Жижиг саванд синнамон бор сахараа холино.
- Гурилаа 40х55 см харьцаатай илдэж бэлтгэнэ. Гурилан дээрээ 1/3 стакан маслоо түрхээд сахар синнамоны бэлдмэлээ жигд тараан цацна. Гурилаа хуйлан ороогоод 12 тэнцүү хуваана. Ороомгуудаа тослож бэлтгэсэн тавцан дэээр өрөөд алчуураад хучин дахин хөөж 2 дахин том болтол нь амраана.
- Зуухаа 200 градуст халаана. Хөөсөн роллуудаа шаргалтаж болтол нь ойролцоогоор 15 минут жигнэнэ.
- Энэ хооронд крем бяслаг, сахар, ваниллины охь, маслоо нийцүүлнэ. Халуун бүлээн роллууд дээрээ бэлтгэсэн крем бяслагний бэлдмэлээр чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment