Monday, 28 December 2009

Ваниллинтай капкек


Орц:

Ваниллинтай капкекэнд:

* 1/2 стакан масло
* 2/3 стакан нунтаг цагаан сахар
* 3 ш том өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 ш том нимбэгний үрсэн хальс (Zest), хүсвэл
* 1 1/2 стакан гурил
* 1 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1/4 стакан сүү

Кремэнд (Buttercream Frosting):

* 2 стакан нунтаг сахар
* 1/2 стакан масло, өрөөний темпратурт
* 1 амттаны халбага ваниллины охь
* 2 амны халбага сүү
* хүнсний будаг, хүсвэл

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 175 градуст халааж бэлтгэнэ. 12 маффингийн хэвэнд зориулалтын цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Кексний масло сахараа нэг саванд хийн хөөсөртөл нь хутгана. Өндгөө нэг нэгээр нь нэмээд нэмэх бүрдэээ хутгаж нийцүүлнэ. Нимбэгний үрсэн хальс, ваниллины охио нэмж нийцүүлнэ.
  3. Өөр нэгэн саванд гурил, хөөлгөгч нунтаг, давсаа шигшиж холино.
  4. Гурил сүү гурил дарааллаар сүү гурилаа холиж нийцүүлнэ. Өндөгний бэлдмэлээ хөөсийг нь буулгалгүйгээр нэмж кекснийхээ бэлдмэлийг нийцүүлээд тостой цаас дэвсэж бэлтгэсэн хэвэндээ зуурмагаа тэнцүү хуваан хийнэ.
  5. Хэвнүүдээ тавцан дээр өрөөд халаасан зууханд хийн кексээ болтол 18-20 минут шарна. Кексээ гаргаад хэвнээс нь гарган хөргөнө.
  6. Нэгэн саванд кремнийхээ маслыг хийж хөөсөртөл нь хутгана. Ваниллины охио нэмээд холигчныхооо хурдыг багасган сахараа бага багаар нэмж нийцүүлнэ. Эцэст нь холигчныхоо хурдыг нэмээд сүүгэээ нэмээд бүх орцыг нийцтэл 3-4 минут хутгана. Эцэст нь хэрэглэх бол хүнсний будгаа нэмээд нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн кремээ тортны крем шахдаг уутанд хийн капкекүүд дээрээ шахаж чимэглэнэ.
Эх сурвалж

No comments: