Monday, 14 December 2009

Павлова


Орц:

Зефирэнд:

* 4 ш том өндөгний цагаан
* 1 стакан нунтаг сахар
* 1 амттаны халбага уксус (white vinegar)
* 1/2 амны халбага эрдэнэшишийн цардуул (cornstarch, corn flour)

Дээр нь:

* 1 стакан крем (heavy whipping cream)
* 1 1/2 амны халбага нунтаг цагаан сахар
* 1/2 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 130 градуст халааж бэлтгэнэ. Тавцан дээр тостой цаас тавиад цаасаа голлуулан 18см тойрог зурна.
  2. Томхон саванд өндөгний цагаанаа хийгээд цахилгаан холигчоор хутгаж (soft peaks) хөөсрүүлнэ. Дараа нь сахараа нэмээд хутган сахарыг хайлуулаад, өтгөн шингэнээрээ (stiff peaks) хэлбэрт оруулж болохуйц болгоно. Эрдэнэшишийн цардуул, хүчил хоёроо нэмээд хөөсийг буулгалгүйгээр хутгаж нийцүүлнэ (fold in).
  3. Бэлтгэсэн өндөгний цагааны бэлдмэлээ зурсан тойрог дотроо болгоомжтой тарааж өгнө. Захаараа жоохон өндөр байх хэрэгтэй. Учир нь үүсгэсэн аяган дотроо хөөсрүүлсэн крем шинэхэн жимс хийж чимэглэх болно.
  4. Хэвлэж бэлтгэсэн меренгээ (зефир) халаасан зуухандаа хийн 1 цаг 15 минут шарна. 75 минутын дараа зуухаа унтраагаад зуухныхаа амыг багахан онгойлгож зефирээ дотор нь хөргөнө.
  5. Сервислэхээсээ өмнө зефирээ сервислэх таваг дээр байрлуулана. Өөр нэгэн саванд кремээ хийн хутгана (soft peaks). Сахар, ваниллинаа нэмээд өтгөрч хэлбэр орохуйц болтол хутгана. Хутгаж бэлтгэсэн кремээ зефирнийхээ голд байрлуулаад хэрчсэн жимсээр (киви, гүзээлзгэнэ, raspberries, blackberries, тоор, ананас г.м) чимэглэнэ.
Эх сурвалж

2 comments:

Anonymous said...

Сайна уу? их сонирхолтой юм байна, хийж үзнэ ээ. Аяган кекс хийх заавар хайгаад олдоггүй ээ, бас аяган кексний дээд талд төрөл бүрийн чимэглэл хийдэг дээ. Тэд нар нь ямар материалаар хийдэг юм бол? монголд аль дэлгүүрүүдээс авбал олдох вэ? оруулж өгнө үү.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

аяган кексүүд маффин капкек гэсэн үүлэн доор байгаа. Аяган кекс чимэглэх аргууд болон орц нь жор тус бүрийнхээ доор нь байгаа. Орцуудыг меркури болон скай номингоос олддым шиг байна лээ.. амжилт хүсье