Wednesday, 30 December 2009

Луувантай кекс


Орц:

* 2 стакан гурил
* 1/2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1/4 амттаны халбага давс
* 1 амттаны халбага нунтаг синнамон
* 6 амны халбага (30гр) кокос
* 3/4 стакан ургамалын тос
* 1 стакан цагаан сахар
* 1 стакан бор сахар
* 5 ш өндөг
* Багахан nutmeg, үрсэн
* 1 амттаны халбага ваниллины охь
* 350 гр арилгаад, үрсэн лууван
* 1/2 стакан жүржийн шүүс
* 200 гр хушига
* 15 гр масло нэмэх нь хэв тослох багахан масло
* 1/4 стакан нунтаг сахар, сервислэхэд

Бэлтгэх нь:

  1. Зуухаа 180 градуст халаана
  2. Хушигаа тосгүй хайруулын тавганд хийн шаргалтаж самарын үнэр ялгартал 10-15 минут хуурна. Аваад масло, давсныхаа талыг нэмээд нийцүүлэн хутгана. Хөргөөд хэрчин хэрэглтэлээ хүлээлгэнэ.
  3. 25 см Bundt хэвээ маслодож бэлтгэнэ.
  4. Томхон саванд гурил, үлдсэн давс, хөөлгөгч нунтаг, синнамон, кокос болон натмегээ холино.
  5. Өөр нэг саванд өндөг, сахараа хутгаж өгнө. Дараа нь тос, ваниллины охь жүржийн шүүсээ нэмээд дахин хутгаж нийцүүлнэ.
  6. Хуурай орцуудаа шингэн орцуудтайгаа холиод, нийцүүлээд хушига, луувангаа нэмээд тослож бэлтгэсэн хэвэндээ хийн дээд талыг нь тэгшлэнэ.
  7. 180 градуст халаасан зууханд хийн 55 минут шарна.
  8. Кексээ хөргөөд сервислэхээсээ өмнө нунтаг сахараа цацаад, зүсээд, таваглаад сервислэнэ.

2 comments:

Номинговь said...

Luuvantai keks 80n jiliin omno hiij uzej baisan yum bna. Sonin gashuunduu bolson sanagdaj bn.

Btw, Anhaa hoolniihoo joriig nemseer l bgad aferin sana. Bi eroosoo yun hoolnii jor baitugai hool hiih ch zavgui bolchhiimaa. Tegj baigaad goy ev hanimi bolood contribute hiinee gsn heheh.

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Энд байгаа 2 луувантай кексийн жорыг хоёуланг нь туршиж үзсэийм байна. Гашуун гэхээр амт байгаагүй дэээ.. Энэ нь тийм арай чийглэгдүү кекс болдийм билээ, нөгөөөх нь хуурай, гэхдээ хоёулаа надад таалагдсаан