Wednesday, 31 March 2010

Marshmallow



Орц:

* 1 стакан нунтаг сахар (confectioners' sugar)
* 3 1/2 уут (2 амны халбага нэмэх нь 2 1/2 амттаны халбага) желатин
* 1/2 стакан хүйтэн ус
* 2 стакан нунтаг сахар (granulated sugar)
* 1/2 стакан эрдэнэшишийн сироп (light corn syrup)
* 1/2 стакан бүлээн ус
* 1/4 амттаны халбага давс
* 2 том өндөгний цагаан
* 1 амттаны халбага ваниллины охь

Бэлтгэх нь:

  1. Нэг тавцанг багахан тосоор тослоод нунтаг сахар цацаж наалдхааргүй болгож бэлтгэнэ.
  2. Томхон саванд хүйтэн усан дээрээ желатинаа нэмээд хэсэг хүлээнэ.
  3. Өөр нэгэн саванд сахар, эрдэнэшишийн сироп, халуун ус давсаа хийн зөөлөн гал дээр тавиад сахарыг хайлтал халаан ойролцоогоор 12 минут буцалгана буцалгана.
  4. Желатины бэлдмэл сахарны бэлдмэлээ нэмээд хутгаж желатинаа хайлуулана. Холигчоор хутгаж хэмжээгээрээ 3 дахин их, цасан цагаан болтол хутгана.
  5. Өндөгний цагаанаа холигчоор 10 орчим минут хутгана.
  6. Ваниллины охио өндөгний цагааны хамтаар сахарын бэлдмэл рүүгээ нэмээд нийцүүлж хутгаад тослож бэлтгэсэн тавцан дээрээ асгаад жигд тараана. Дээр нь нунтаг сахар цацаад тавцангаа хөргөгчинд хийн хамгийн багадаа 3 цаашлаад 1 өдөр царцаана.
  7. Царцаасан зөөлөн чихрээ хүссэн хэмжээгээрээ хуваагаад нэг бүрийг үлдсэн сахарандаа булхуулан наалдхааргүй болгоод таваглан сервислэнэ.
Өмнө нь өндөггүй хувилбарыг оруулж байсан.

16 comments:

user said...

HI HI ENE erdenshishiin syrupiig zaaval hiih uuu orluulj boloh uu

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Simple syrup буюу сахарын уусмалаар орлуулж болно.
Жор нь

Орц:

* 2 стакан сахар
* 3/4 стакан ус
* 1/4 амттаны халбага cream of tartar (олдохгүй бол хэрэглэхгүй байж болно)
* 1 чимх давс

Бэлтгэх нь:

Бүх орцоо нэг саванд хийн байнга хутгаж өтгөртөл нь буцалгаж бэлтгэнэ.

Амжилт

user said...

zuvluguu ugsundbayarlalaaa.ene minii durtai candy iim jor oruulsand zunduu bayarlalaaa.Say hiigeed hyrgychinduuu hiichlee.Margaash yamar amttai bolsoniig ni bichnee thanks

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Зүгээрээ, нийтэлсэн жорыг минь туршиж байгаа танд баяраллаа... Таалагдсан байх гэж найдаж байна. Хийсэн туршилгаасаа хуваалцаарай.

user said...

hi hi nuguujoriig hiij uzsen chin jaahan turshlaga dutchihshig bollooo kekeke. Deeree huustei tsagaan dooroo tseltsegnuur ni togttson kekeke.zunduu goy goy jor oruulj bgaaad zunduu thanks bi kokosnii jignemegiig turshij yzsenchin byr tasarhai goy bolson kekeke

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хоёр орцоо сайн хутгаж нийцүүлээгүйгээс тэгсэн юм болов уу... Би тэгж байгаад завтай болохоороо туршаад нэг үзээдхье.. Хөлдөлмөрийг маань үнэлэн жоруудыг маань туршиад сэтгэгдэлээ үлдээж байгаа чамд харин баярлалаа...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

http://www.youtube.com/watch?v=o0bmkIuoeKk

user said...

hi tbsp gej yamar hemjuuriin bol grammaar ilerhiilj boloh bol uu

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

tablespoon буюу tbsp нь хоол иддэг амны том халбага. Ямар орцоосоо шалтгаалаад жин нь өөр байна...

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

http://gal-togoond.blogspot.com/search/label/%D1%85%D1%8D%D0%BC%D0%B6%D1%8D%D1%8D%D1%81

user said...

hi hi minii joruudaa hemjdeg hemjuuruud negl bolj uguhgyi bhiiin yahuuuu yaj hemjuul yag taarah bol

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Measuring cups гээд хэмжих багаж байдаг юм. Чадвал иймэрхүү багаж олж авах хэрэгтэй. Миний блог дээр байгаа жорууд ганц нэг турк хэлнээс орчуулсан турк кофены стаканыг (75мл) хэмжих багаж болгон ашигласан жоруудыг эс тооцвол дандаа ийм хэмжилтээр явж байгаа... http://www.wikihow.com/Use-Measuring-Spoons-and-Cups
Ийм багажтай бол хэмжихдээ хэмжүүрийн багажнуудаа сийрэгхэн дүүргээд (дүүргэчихээд дээрээс нь шахаж энэ тэр болохгүй) аяганаас илүү гарсан орцыг хутгаар зүсэн тэгшлэж хэрэглэнэ. Амжилт

user said...

hi hi zuvluguu ugsund bayarlalaa.bi say marshmallowiig dahin hiij yzleee. Bytelttei bolson shyy zunduu ih thanks

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ, хөөсөн чихэрний амт чанар дажгүй юу?

user said...

amt ni goy bolson gehdee bas jaahan turshlaga dutaaal bhiiin. jelatinaaa gyitsed haluulaagyi bolohooor jaahan tiim bsan gehdeeel goy bolson. Bi bas neg yum asuuh gesen yum. minii hiisen zarim cake neeh sonin dutuu boltson yumshig huvsgur bish neeh sonin bolood bhiin guril ni ihdeed bgaam bol uuu yahuu pt(uk)gej yamar hemjuur ve FL.oz(US)ene bas

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би мэдэхгүй хэмжих нэгжүүдээ http://www.worldwidemetric.com/measurements.html ийшээ орж хардаг.