Wednesday 1 December 2010

Карамель хавчуургатай жигнэмэг (Alfajores)


Орц:

* 3 стакан гурил
* 2 амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 1 амттаны халбага давс
* 3/4 стакан масло (170гр)
* 1+1/4 стакан сахар
* 2 ш өндөг
* 3/4 стакан сүү
* 1 амттаны халбага ваниллины охь

Хавчуурга:

* 1 лааз молоко (dulce de leche)

Сервислэхэд:

* Нунтаг сахар (сервислэхэд)

Бэлтгэх нь:

  1. Молоконыхоо шошгийг хуулж аваад таглааг нь 2-3 удаа хутганы үзүүрээр цоолно. Лаазтай молокогоо өөр саванд хийгээд савныхаа ёроолоор ус хийнэ. Галаа асаана. Усан доторх хайрцагтай молокогоо шингэвтэр dulce de leche болгохын тул цаг хагасаас хоёр цаг буцалгана. Хэрэгтэй бол ус нэмнэ.
  2. Зуухаа 175 градуст халаана. Тавцан дээр тостой цаас давхарлан дэвсэнэ.
  3. Нэг саванд гурил, хөөлгөөгч нунтаг, давсаа шигшиж бэлтгэнэ.
  4. Холигчны саванд масло, сахараа хийн хутгаж хөөсрүүлнэ. Масло сахар нийцэж цагаан өнгөтэй болохоор өндгөө нэг нэгээр хагалан нэмнэ. Нэмэх бүрдээ нийцүүлнэ. Нийцсэн бэлдмэл рүүгээ шигшиж бэлтгэсэн гурилны бэлдмэлээ нэмнэ. Эцэст нь сүүгээ бага багаар нэмж нийцүүлээд ваниллины охиороо амтлана.
  5. Ингэж бэлтгэсэн зуурмагаасаа амны халбагааар авч тостой цаас дэвссэн тавцан дээрээ хооронд нь 2 см зайтай өрөөд халаасан зуухандаа хийн жигнэмэгүүдээ шаргалтаж болтол 12-14 минут шарна.
  6. Болгоод хөргөж бэлтгэсэн жигнэмэгүүдийхээ завсар бялууны крем шахдаг торонд хийж бэлтгэсэн карамелээсээ багаханг асгаад давхарлан нааж сандвич болгоод нунтаг сахар цацаж сервислэнэ.
Зүүлт

* Латин Америк жигнэмэг болох Alfajores-г Зул сарын баярын жигнэмэг гэх нь бий.
* Жигнэмэгүүд хатуу шажигнуур биш зөөлөн кексэрхүү шинжтэй.

No comments: