Thursday 9 December 2010

Маслотой, хайруулын тавганд шарсан trout


Орц: 4 хүнийх

* 8 ш trout
* 1 стакан гурил
* 4 амны халбага масло
* 1 стакан тос
* 5 ш лимон
* яншуй
* давс, хар перц

Бэлтгэх нь:

  1. Загасаа сайтар цэвэрлээд сэлүүрүүдийг авна. Гэдэс дотрыг авч цэвэрлээд дотор гаднагүй сайн угаана. Цаасан салфеткаар загасаа арчиж хатаана.
  2. Тосоо хайруулын тавганд хийн халаана. Загасаа сайтар гурилдаж бэлтгэнэ. Сайтар халаасан тосондоо хийн болтол нь 4-5 минут шарна. Эргүүлээд дахин 4-5 минут шараад гаргаж ирэн давс перц цацаж амтлана.
  3. Өөр нэг саванд маслоо хайлуулаад нэг нимбэгний шүүстэй холино. Шарсан загасууд дээрээ тараан асгаад жижиглэн хэрчсэн яншуй, нимбэгийн хамтаар сервислэнэ.

5 comments:

Anonymous said...

Sain baina uu? Iim heregtei, tustai goe blog hotlon bidend zovlogoo ogdogt ih bayarladag shuu. Gantshan huselt baina, bolomjtoi bol tuslana uu? Bi chocolade pudding hiij surah gesiin. Ta 2 uuniig hiij uzej baisan uu? Orts zaavar baival share-leech pls. Bayarlalaa!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ Anonymous Пүддингийн жорууд бол байгаа блогт.

Ваниллинтай пүддин http://gal-togoond.blogspot.com/2009/12/blog-post_17.html

Какаотой пүддин http://gal-togoond.blogspot.com/2009/01/blog-post_3454.html

Пүддингийн хуурай бэлдмэлүүд http://gal-togoond.blogspot.com/2008/09/blog-post_8686.html

Какаотой биш шоколадтай гэвэл жаал судлаж байгаад хэд хоногоос оруулъя..

бж said...

Өнөөдөр яг загас шаръя гэж бодож байсан юм. Лимоны шүүс дусаахаар ч салахын арагүй сайхан амттай болдог шүү, яах аргагүй...

Anonymous said...

Oo ih bayarlalaa admin aa, pudding-iin jor baigaa huudsiig helj ogsond!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

@ бж тийм шүү лимон загас 2 ч сайхан хосууд шүү кк
@ Anonymous өөр хүссэн жор байвал блогийг зүүн хэсэгт эрсэнээ олъё гээд нүд байгаа, тийшээ ороод хайж болно.. Туршаад чадвал ямар болсон талаар жорд сэтгэгдэл үлдээгээрэй, дараа дараагийн хүмүүст тус болох үүднээс...