Орц: 4 порц
* 3 ш өндөг
* 1 стакан крем (heavy cream)
* 1/2 амттаны халбага ваниллины охь (vanilla extract)
* 1 амттаны халбага сахар
* 1/8 амттаны халбага синнамон (cinnamon)
* 1/8 амттаны халбага натмег (nutmeg)
* 6 зүсэм талх (2.5 см зузаантай)
* 3 амны халбага масло эсвэл гахайн утсан махны тос (bacon fat)
* Нунтаг сахар, сервислэхэд
* зөгийн бал эсвэл Maple syrup, хүсвэл, сервислэхэд
Бэлтгэх нь:
- Дунд зэргийн саванд өндөгөө хийж хутгана. Крем, ваниллины охь, сахар, синнамон, натмегээ нэмж хутгаад талхаа дүрэн эргүүлэн нийт 2 орчим минут байлгана.
- Том наалддаггүй хайруулын таваг халаагаад нэг амны халбага маслоо нэмж бэлдмэлд дүрж бэлтгэсэн хоёр зүсэм талхаа нэмэн галаа багасгаад талхныхаа хоёр талыг болж шаргалттал 4 нийт 8 минут шарна. Энэ маягаар бүч 6 зүсэм талхаа шараад шарсан талхуудаа нэг бүрийг хоёр хуваагаад талласан талхнаасаа гурван ширхэгийг нэг тавган дээр тавин хүсвэл нунтаг сахар цацаад зөгийн бал элдэв сироптой сервислэнэ.
No comments:
Post a Comment