* English muffin эсвэл 2 зүсэм талх
* 1-2 амттаны халбага масло эсвэл тос
* 1 ш өндөг
* давс, перц
* 1 зүсэм бяслаг
* амны халбага бэкон, жижиглэн хэрчсэн ногоон сонгино, хиам г.м
Бэлтгэх нь:
- Өндгөө ½ амттаны халбага ус, чимх давс, багахан хар перцтэй холиж нийцүүлнэ.
- Маслоо хайлуулна. Өндгөө нэмээд хайруулын тавгаа ишнээс нь барин эргүүлж өндгөө жигд нимгэн давхрага үүсгэнэ.
- Голд нь ялтсан бяслагаа тавиад хиам, сонгино г.м хүссэн орцоо бяслаган дээрээ тараан тавина. Өндгөө талхныхаа хэлбэрийн дагуу бяслаг бусад шанзаа хучих маягаар нугалана.
- Талхаа өндөгнийхөө хажуугаар тавин халаана. Өндгөө болохоор халаасан талхныхаа голд хавчуулан таваглаад сервислэнэ.
Эх сурвалж
No comments:
Post a Comment