Орц: 4 порц
Гуриланд:
* 2 стакан гурил
* 1 чимх давс
* 1 амттаны халбааг чидун жимсний тос
* 2 ш өндөг
* 1 1/2 амны халбага ус
Шанзанд:
* 230 гр рикотто бяслаг (ricotta cheese)
* 115 гр крем бяслаг (cream cheese)
* 1/2 стакан үрсэн мозарелла бяслаг (mozzarella cheese)
* 1/2 стакан проволон бяслаг (provolone cheese), үрсэн
* 1 ш өндөг
* 1 1/2 амттаны халбага хатаасан яншуй (dried parsley)
Соусанд (Pesto-Alfredo Cream Sauce):
* 2 амны халбага чидун жимсний тос (olive oil)
* 2 хумс сармис, жижиглэн хэрчсэн
* 3 амны халбага бэлэн песто соус (basil pesto sauce)
* 2 стакан крем
* 1/4 стакан үрсэн пармежан бяслаг (Parmesan cheese)
* 675 мл маринара соус (marinara sauce)
Egg Wash:
* 1 ш өндөг
* 1 амны халабга ус
Бэлтгэх нь:
- Давс гурилаа холиод голд нь нүх гарган хутгасан тос, өндөг, усаа нэмж гурилаа зуурна.
- Зуурсан гурилаа 8-10 минут нухаж эвлүүлэд хэрэгтэй гэж үзвэл хуурай гурил нэмэн нийцүүлнэ. Зуурсан нухсан гурилаа гялгар уутанд ороогоод хөргөгчинд хийн 1 цаг амраана.
- Гурилаа амрааж баих зуураа шанзаа бэлтгэнэ. Дөрвөн төрлийн бяслагаа холиод өндгөө нэмж яншуйгаараа амтлана.
- 2 амны халбага чидун жимсний тос халаагаад сармисаа нэмнэ. Песто соусаа нэмээд нэг минут хуураад кремээ нэмээд галаа нэмж ширүүн дээр тавиад соусаа буцалгана. Буцлангуут галаа багасган дахин 5 минут буцалгаад пармежанаа нэмж хайлтал нь хутгана.
- Энэ зуур өөр нэг саванд маринара соусаа хийн зөөлөн гал дээр тавьж тусад нь халаана.
- Зуухаа 190 градуст халаана. Өндгөө устайгаа холиж өндгөн түрхлэг (egg wash) бэлтгэнэ.
- Гурилаа хоёр хуваан илдэж бэлтгэнэ. нэг дээр нь өндгөн түрхлэгээ түрхээд шанзаа 2-2,5 см зайтай тэнцүү хэмжээтэй тавиж өгнө. Дээрээс нь нөгөө илдсэн гурилаа тавиад шанзгүй хэсгүүдээр дарж наана. Равиоли бүрийг хутга эсвэл пизза зүсэгч ашиглан салгана.
- Томхон саванд давстай ус буцалгана. Бэлтгэсэн равиолигоо нэмээд хааяа хааяа хутгаж наалдуулалгүйгээр гурилыг болж бяслагуудыг халаад хайлж нийцтэл 4-8 минут буцалган болгоно. болсон равиолигоо шүүн гаргана.
- Тослосон тавцан дээр шүүн гаргасан равиолигоо гаргаад халаасан зууханд хийн шаргалттал нь 4минут шарна.
- Ингэж бэлтгэсэн равиолигоо дөрвөн тавганд тэнчүү хуваагаад маринара соусаа хийн дээрээс нь кремтэй песто соуснаасаа хийн халуунаар нь сервислэнэ.
No comments:
Post a Comment