Орц: 4-6 порц
* 2 ш өндөг
* 2 амны халбага крем
* 5 амттаны халбага амтлагч, жор нь доор
* 2 стакан хатаасан талхны үйрмэг
* 450 гр жижиг сам хорхой
* 6 стакан тос, шарахад
* нимбэг, сервислэхэд
Бэлтгэх нь:
- Нэг саванд өндгөө хагалж хийгээд хутгана. Кремээ 2 амттаны халбага амтлагчтайгаа нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. Үлдсэн 3 амны халбага амтлагчаа талхныхаа үйрмэгтэй холино.
- Томхон зузаан ултай саванд тосоо хийж халаана.
- Хальслаад гол судсыг нь авсан сам хорхойныхоо 1/3 эсвэл 1/4 хэмжээтэйг өндөг рүүгээ нэмээд 5 минут байлгана. Өндгөнд дүрсэн сам хорхойгоо шүүж гаргаад талхны үйрмэг рүүгээ нэмээд сайтар сэгсрэн талхны үйрмэгээр бүрж өгнө. Энэ маягаар бүх сам хорхойгоо талхаар бүрээд халаасан тосондоо хийн сам хорхойг болж бүрсэн талхыг шаргалттал 2 орчим минут шараад шүүж гаргаад таваглан халуунаар нь гурвалжилан зүссэн нимбэгтэй сервислэнэ.
* 2 1/2 амны халбага паприка
* 2 амны халбага давс
* 2 амны халбага нунтаг сармис
* 1 амны халбага хар перц
* 1 амны халбага сонгины нунтаг (onion powder)
* 1 амны халбага каен перц (cayenne pepper)
* 1 амны халбага хатаасан орегано (oregano)
* 1 амны халбага хатаасан ганга (thyme)
No comments:
Post a Comment