Thursday, 14 June 2012

чангаанзтай тарт (apricot tart)




Орц:

* 1/2 стакан (75 гр) нунтаг алмонд (almond flour)
* 1/3 стакан сахар
* 1/4 стакан кокос
* 1,5 стакан гурил
* 1/4 амттаны халбага далайн давс
* 125 гр масло, жижиглэн хэрчсэн
* 1 ш том өндөг

* 3 амттаны халбага (10 гр) нунтаг желатин
* 3 амны халбага ус, өрөөний темпратурт
* 1/2 стакан + 2 амны халбага (130 гр) сахар
* 2/3 стакан крем
* 1,5 стакан (375 гр) шүүсэн тараг
* 2 амттаны халбага ваниллины охь

* 13 ш (400 гр) чангаанз
* 1/2 стакан (150 гр) чангаанзны мармелад
* 1/3 стакан ус

Бэлтгэх нь:
  1. 23 см дөрвөлжин хэвэнд маслотой цаас дэвсэж бэлтгэнэ.
  2. Нунтаг алмонд, сахар, кокос, гурил, давсаа гал тогооны роботонд хийн роботоо ойролцоогоор 2 минут ажиллуулан нийцүүлнэ. Жижиглэн хэрчсэн маслоо нэг нэгээр нь нэмж гурилаа бантангийн гурил дайтай болгоод эцэст нь өөр нэг саванд зөөлөн хутгасан өндгөө нэмж зуурмаг бэлтгэнэ. Ингэж бэлтгэсэн зуурмагаа тостой цаас унжуулан дэвсэж бэлтгэсэн хэвэндээ байрлуулаад жигд тарааж өгнө. Жигд тарааж бэлтгэсэн зуурмагтай хэвээ хөлдөөгчинд хийн 30 минут байлгаж амраана.
  3. Энэ хооронд зуухаа 180 градуст халаана. Хөлдөөгчнөөс сууриа гарган халаасан зуухандаа хийн сууриа шаргалтал болтол нь 30 минут шараад гарган хөргөнө.
  4. Желатинаа нэг саванд хийгээд усаа нэмж нийцүүлнэ. Хэсэг байлгаж желатинаа дэвтээнэ.
  5. Дунд зэргийн саванд крем, сахараа хийгээд ширүүн гал дээр тавиж сахарыг хайлуулж кремийг халаагаад галаа унтраан кремээ 2 минут хөргөөд дэвтээсэн желатинаа нэмж холигчоор нийцүүлнэ. Эцэст нь тараг, ваниллины охио нэмж нийцүүлнэ. Нэмэнгүүт гашилсан мэт харагдах ч хутгах тусам нийцеж хэвийн болох тул санаа амар байхтун.
  6. Ингэж бэлтгэсэн кремээ нарийн ширхэгтэй шүүлтүүрээр шүүн болгосон суурьтай хэв рүүгээ шилжүүлээд таглалгүйгээр өрөөний темпратурт 1 цаг байлган хөргөнө. Нэг цагийн дараа мөнгөн цаас эсвэл тостой цаасаар саваа таглаад хөргөгчинд хийн царцтал нь 4 цаг байлгана.
  7. Крем хатуураад царцаад ирэхээр хэвнээс давуулан тавьсан цаасны тусламжтайгаар тартаа хэвнээс нь гаргаад сервислэх тавган дээрээ байрлуулна.
  8. Чангаанзуудаа голоор нь 2 хувааж (чангаанз чинь арай хатуу болоогүй байх аваас буцалж буй усанд хийн 1 минут чанаад шүүж гаргаад хэрэглээрэй) бэлтгэнэ. Талласан чангаанзнуудаа бэлтгэсэн тартан дээрээ байрлуулна.
  9. Чангаанзны мармеладаа жижиг сав руу усны хамтаар хийгээд 1 минут буцалган шингэлж соус бэлтгэнэ. Бэлтгэсэн мармеладны соусаа нарийн шүүлтүүрээр шүүгээд таллан хэрчсэн чангаазнууд дээрээ багсны тусламжтайгаар түрхэж өгнө. Ингэж түрхсэн мармеладны соус чангаанзыг тартанд нааж өгнө.
Эх сурвалж

No comments: