Орц: 2 порц
* 4 ш урт баклажан
* 300 гр машиндсан мах
* 3 ш улаан лооль
* 4-5 ш чинжүү
* хар перц, давс
* хагас стакан ус
Бэлтгэх нь:
- Баклажаннуудаа угаагаад 2 үзүүрийг аваад хоёр хуруу зузаантай хэрчиж бэлтгэнэ.
- Улаан лоолиудаа дөрөв хувааж бэлтгэнэ. Чинжүүнүүдийнхээ үрийг аваад үмхийн дайтай хэрчиж бэлтгэнэ.
- Машиндсан махаа давс перцээр амтлан нийцүүлнэ.
- Амталсан махнаасаа үмхийн дайтай хэрчсэн баклажанууд дайтай махан бөмбөлөгүүд бэлтгэнэ.
- Тавцан дээр нэг баклажан нэг мах маягаар ээлжлүүлэн өрнө.
- Орцуудаа дуусахаар тал стакан усаа нэмээд 200 градуст халаасан зууханд хэвэнд байрлуулсан кебабаа мөнгөлөг цаасаар таглан байрлуулаад махаа болж баклажанаа зөөлөртөл 30-40 минут шарна.
- 30-40 минутын дараа тагласан мөнгөн цаасаа аваад хэрчиж бэлтгэсэн улаан лоолио нэмээд дахин 5-10 минут шарна. 5-10 минутын дараа чинжүүгээ нэмээд чинжүүгээ болж хальсийг нь зөөлөн борлотол шараад гарган таваглаад сервислэнэ.
* Ингэж бэлтгэсэн баклажантай кебабийг шорлож бэлтгээд ил гал дээр шарж бас болно.
No comments:
Post a Comment