Орц: 12 порц
* 4 ш дунд зэргийн алим, арилгаад жижиглэн хэрчсэн (granny smith сортын алим)
* 2 амны халбага сахар
* 2 амттаны халбага нимбэг эсвэл жүржийн үрсэн хальс (lemon/orange peel)
* 1/4-1/3 стакан сахар
* 1 амттаны халбага ваниллины охь
* 1 амны халбага эрдэнэшишийн цардуул
* 1 амттаны халбага синнамон
* Тал хайрцаг нимгэлэн илдсэн гурил (phyllo sheets)
* 65 гр масло, хайлуулсан
* нунтаг сахар, чимэглэхэд
Бэлтгэх нь:
- Дунд зэргийн саванд алим, сахар, ваниллин, жүрж/ нимбэгний үрсэн хальс, синнамон, цардуулаа холин зөөлөн гал дээр тавиж буцалгана. Бэлдмэлийг өтгөрч эхэлтэл 5 минут чанана.
- Алимны бэлдмэлээ гал дээрээс аваад хөргөнө. Маслоо хайлуулна. Нимгэлэн илдсэн гурилдаа багс ашиглан хайлуулсан маслоо түрхэнэ. Нимгэлэн илдсэн гурилаа голоор нь уртааш нь нэг нугална. Хүсвэл дахиж масло түрхэнэ.
- Нугалж бэлтгэсэн гурилнаахаа нэг үзүүрт 1 1/2 амны халбага шанз тавина. Гурвалжилж нугалаад гадуур нь дахин масло түрхэнэ. Ингэж бэлтгэсэн гурвалжингуудаа тавцан дээр байрлуулна.
- Зуухаа 190 градуст халаана. Тавцангаа зуухандаа хийгээд шаргалтаж болтол нь 15 минут шарна. Гурвалжингуудаа хөргөөд нунтаг сахар цацаж чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment