Орц: 2-4 порц
* 500 мл сүү
* 2 амны халбага гурил
* 1 ш өндөг
* давс
* нутелла, шоколадны крем
Бэлтгэх нь:
- Сүү өндгөө нэг саванд хийн сайтар хутган нийцүүлнэ.
- Гурилаа шигшин нэмнэ. Сайтар нийцүүлэн хутгаад давсаар амтлана.
- Наалддаггүй хайруулын тавгийг тосгүйгээр халаана.Бэлтгэсэн крепний бэлдмэлээсээ нэг халбагаийг хийн тарааж нимгэлээд хоёр талыг нь болж шаргалттал шарна. Энэ маягаар 6-8 креп бэлтгээд нэг бүрийн голд хангалттай нутелла түрхээд ороон нэг бүрийг голоор нь хоёр хуваагаад таваглан сервислэнэ.
No comments:
Post a Comment