Орц:
* 1 стакан сүү
* 130 гр масло
* 1 амттаны халбага давс
* 1/8 амттаны халбага нунтаг хар перц
* чимх натмег (nutmeg)
* 1 стакан гурил
* 4 ш өндөг
* 1/2 стакан үрсэн Gruyere бяслаг, дээр нь цацахад нэмэлт бяслаг
* 1/4 сстакан үрсэн пармежан бяслаг
* 1 өндөг 1 амттаны халбага устай холиж бэлтгэсэн egg wash
Бэлтгэх нь:
- Зуухаа 220 градуст халаана. 2 тавцан дээр тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Сүү, масло, давс, перц, натмегээ нэг саванд хийн халаана. Масло хайлахаар гурилаа нэг удаад нэмээд хутгаж нийцүүлнэ. Сайтар хутгаж 2 орчим минут буцалгана. Зуурмагаа өөр саванд хийгээд цахилгаан холигчоор хутгаж эхлэнэ. Жоохон хөрөөд ирэхээр өндгөө нэг нэгээр нэмж нэмэх бүрдээ нийцүүлнэ. Бяслагуудаа нэмнэ. Нийцүүлнэ.
- Цайны халбагаар зуурмагнаасаа халбагадан тостой цаас дэвссэн тавцан дээрээ тавина. 3x2 см бөмбөлөгүүд үүсгэнэ. Бөмбөлөг бүрийг багс ашиглан өндөг түрхээд бяслаг цацаад халаасан зуухандаа хийн бөмблөгүүдийг шаргалтаж болтол ойролцоогоор 15 минут шарна.
No comments:
Post a Comment