Орц:
* Хар перц
* давс (kosher salt)
* Оливийн тос (olive (not virgin) oil)
* 4.5-7 кг жинтэй хавирга (prime rib)
Бэлтгэх нь:
- Зуухаа 230 градуст халаана.
- Махаа гаргаад тавцан дээр тавина.
- Махаа тослож бэлтгэнэ. Аль болох доош (тавцан дээр дусаахгүйг хичээн) нь урсгахгүйг хичээн багахан тосоор тослоно.
- Махаа хангалттай давс, перцээр амтлана. Халаасан зуухандаа тавцангын хамтаар хийнэ.
- 15-20 минут шарсаны дараа галаа багасган 175 болгоод зуухаа хаан дахин хоёр цаг орчим шарна.
- Махныхаа болсон эсэхийг махны термометрээр хэмжиж үзнэ. Махны дотоод хэм 55-60-70 хооронд хэлбэлзэж байх ёстой бөгөөд (55=шүүрхийдүү-rare, 60= дунд зэргийн-medium rare, 70 болон түүнээс дээш=сайн болсон-well done) ингэж бүхлээр нь шарсан махаа зуухнаасаа гаргаад мөнгөн цаасаар ороон 20-30 минут амраагаад (амрааснаар махны шүүс махны бүхэлд жигд тарж өгдөг) зүсээд сервислэнэ.
No comments:
Post a Comment