* 250 гр спагетти гоймон
* масло
* 1 ш сонгино, арилгаад жижглэн хэрчсэн (shallot)
* 2 хумс сармис, арилгаад бяцлаад жижиглэн хэрчсэн
* 6 зүсэм bacon, хэрчсэн
* 2 ш өндөг
* 142 мл крем (single cream)
* 25 гр пармежан бяслаг, үрсэн
Бэлтгэх нь:
- Давстай усанд гоймонгоо хийн уутан дээрх зааврын дагуу чанаж al dante болгоно.
- Гоймонгоо чанах зуураа багахан масло хайруулын тавганд хийн хайлуулна. Сонгино, сармис, гахайн махаа нэмээд 5-7 минут хуурна. Өндгөө кремтэйгээ холиж нийцүүлээд ихэнх бяслаг ахиухан хар перцээр амтлана.
- Гоймонгоо шүүгээд сойлгүйгээр буцаан гоймонгоо чанасан савандаа хийгээд бэлтгэсэн карбонара соусаа хийж хутгаж нийцүүлнэ. Спагеттигээ 2 тавганд хувааж таваглаад үлдээсэн пармежан бяслагаа тараан цацаж чимэглээд сервислэнэ.
No comments:
Post a Comment