Oрц:
* 30 гр масло
* 100 гр мөөг угааж цэвэрлээд хэрчсэн
* 1 амны халбага Woscestershire соус
* 1 амны халбага Tabasco соус
* 1 амны халбага хатаасан ганга (thyme)
* 450 гр машиндсан мах (sausage meat)
* давс
* хар перц
* 450 гр мянган давхар гурил (puff pastry)
* 1 ш өндөг, хутгасан
Бэлтгэх нь:
- Зуухаа 200 градуст халааж бэлтгэнэ.
- Томхон хайруулын тавганд маслоо хийж хайлуулаад мөөгөө нэмж зөөлөрч болтол нь хуурна. Мөөгөө нэг тавган дээр гаргаад хөргөнө.
- Махандаа Worcestershire соус, Tabasco соус, гангаа хийгээд холиж нийцүүлнэ. Давс, хар перцээр амтлана.
- Мянган давхар гурилаа илдэж том дөрвөлжин хэлбэрт оруулна. Уртааш нь зүсч хоёр урт дөрвөлжин үүсгэнэ. Амталсан махаа хоёр хуваан гурил бүрийн голд тал талаар нь байрлуулаад ороож хоёр амсрыг уулзуулаад нэг амсар дээр нь хутгасан өндгөө багсны тусламжтайгаар түрхээд хоёр амсарыг наана.
- Нэг бүрийг 8-10 хуваагаад тостой цаас дэвссэн тавцан дээр ороомгуудаа тавиад халаасан зуухандаа хийж шаргалтаж дотрох махыг болтол 15-20 минут шарна.
No comments:
Post a Comment