Орц:
* 3 стакан гурил
* 1 амттаны халбага давс (kosher salt)
* 3 ш өндөг бүтэн 1 өндөгний шар
* 2 амны халбага ус
* 1 амны халбага чидун жимсний тос
Бэлтгэх нь:
- Гурилаа томхон саванд хийгээд голд нь нүх ухаж бэлтгэнэ. Бусад бүх орцоо нэмээд гурилаа зуурч бэлтгэнэ.
- Гурилаа 10 орчим минут нухаад гялгар уутанд ороон 30 орчим минут амраана. Зуурмагаа 4 хувааж бэлтгэнэ.
- 1 гурилаа гаргаад бусды нь даавуугаар бүтээн гаргасан гурилаа гоймонгийн машины хамгийн зузаанаар нимгэлэн бэлтгэнэ.
- Нимгэлсэн гурилаа гурав нугалан дахин нэг удаа нэмгэлнэ. Энэ маягаар дахин хоёр удаа нийт 5 удаа нимгэлнэ. Нимгэлэх бүрдээ гоймонгийн машиний улыг нэг ахиулсаар 1.5 мм зузаантай болгож нимгэлнэ.
- Нимгэлсэн гурилаа тостой цаасан дээр дэлгээд үлдсэн гурилиудыг мөн адил илдээд өмнө нь илдсэн гурилан дээрээ завсараар нь хуурай цацаад давхарлан тавина.
- tagliatelle-ний гурилаа 1 см өргөнтэй хэрчээд 30 минут хатаагаад хэрэглэх бол буцламтгай давстай усанд хийн al dente болтол 3–4 минут чанаад шүүн сервислэнэ.
No comments:
Post a Comment