* 100 гр масло
* 175 гр сахар
* 75 гр бор эсвэл muscovado sugar (brown or muscovado sugar)
* 125 гр шоколад (хар эсвэл сүүтэй)
* 1 амны халбага эрдэнэшишийн сироп
* 2 ш өндөг
* 1 амттаны халбага ваниллины охь
* 100 гр гурил
* ½ амттаны халбага хөөлгөгч нунтаг
* 2 амны халбага какао
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халаана. 20 см кексний хэвэнд тостой цаас дэвсэж бэлтгэнэ.
- Масло, сахар, бор сахар, шоколад, сиропоо холиж жижгэвтэр саванд хийн зөөлөн гал дээр тавиж хайлуулна.
- Өндгөө нэг саванд хийн хутгаж хөөсрүүлнэ. Хайлуулаад хөргөсөн масло шоколадны бэлдмэл рүүгээ гурил, хөөлгөгч нунтаг, өндөг, ваниллины охь, какаогоо нэмээд хутгаж нийцүүлнэ.
- Зуурмагаа тостой цаас дэвссэн хэвэндээ хийн халаасан зуухандаа хийн бровниг болтол 25-30 минут шарна.
- Бровнигоо болохоор гаргаад 20-30 минут хөргөөд зүсээд таваглан шинэхэн жимс крем эсвэл зайрмагтай сервислэнэ.
No comments:
Post a Comment