Friday 25 December 2009

Амталсан алимтай кекс (Spiced Apple Cake)


Орц:

* 2 амны халбага масло
* 4 ш алим, арилгаад, үрийн гэрийг аваад, 2 см куб болгон хэрчсэн
* 2 амны халбага сахар

* 12 амны халбага масло, өрөөний темпратурт (170 гр)
* 1 3/4 стакан сахар
* 4 ш том өндөг, өрөөний темпратурт
* 2 амттаны халбага ваниллины охь
* 1 стакан үрийг нь гаргаад хэрчсэн dates, хүсвэл
* 3 стакан гурил
* 1 амны халбага хөөлгөгч нунтаг (baking powder)
* 1 амттаны халбага хүнсний сода
* 1 амттаны халбага давс
* 1/2 амттаны халбага nutmeg
* 1 амттаны халбага синнамон (cinnamon)
* 1/2 амттаны халбага нунтаг хадаасан цэцэг (cloves)
* 1 стакан buttermilk эсвэл тараг

Бэлтгэх нь:

  1. 2 амны халбага маслоо томхон саванд хайлуулна. Дөрвөлжилөн хэрчсэн алимаа нэмээд алтан шаргал болтол нь хэсэг хуурна.
  2. Алимаа болохоор нь 2 амны халбага сахараа нэмээд алимнаас ялгарсан шүүс ууршиж алга болтол хуурна.
  3. Зуухаа 180 градуст халаана. 12 стаканы багтаамжтай bundt хэвийг маслодоод хуурай гурилдан бэлтгэнэ.
  4. 12 амны халбага маслоо сахарын хамтаар цахилгаан холиж хөөсөрч цагаандуу болтол нь хутгана. Маслоо хөөсрөөд ирэхийн цагт бэлдмэл дээрээ өндгөө нэг нэгээр нэмээд нэмэх бүрдээ нийцүүлэн хутгана. Эцэст нь ваниллины охио нэмнэ.
  5. Дунд зэргийн саванд гурил, хөөлгөгч нунтаг, сода, синнамон, натмег, хадаасан цэцгээ шигшинэ.
  6. Гурилны бэлдмэлийн талыг хөөсрүүлсэн масло дээрээ нэмж нийцүүлээд Тараг эсвэл buttermilk-ээ нэмэн нийцүүлнэ.
  7. Үлдсэн гурилааа нэмж нийцүүлээд алимаа хэрэглэж байгаа бол хэрчиж бэлтгэсэн dates-ээ нэмнэ.
  8. Маслодоод гурилдаж бэлтгэсэн хэвэндээ бэлдмэлээ нэмээд халаасан зууханд хийн болтол нь 45 орчим минут жигнэнэ.
  9. Бэлэн болсон кексээ хэвэнд нь 10 орчим минут хөргөөд хэрээстэй тавцан дээр хэвнээс нь гарган гүьцэд хөргөнө. Сервислэхдээ хүсвэл дээгүүр нь нунтаг сахар шигшиж өгнө.

4 comments:

3apaa said...

"Амталсан алимтай кекс" гэдэг үгийг юу гэж уншсанаа бодохоос ичиж үхэхнэ. Сайхан баярлаарай Анза :D

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Хэ хэ юу гэж уншсийн? Тэгнээ, та ч гэсэн сайхан баярлаарай.

Anonymous said...

sxan bayarlasan uu? :D

ulsuud bxiim :P

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Баярлалаа сайхан баярласан. Яагаад өлсөөд байгаа юм бэ, нэг юм олж идээчээ :)