* 5 амны халбага канола тос (canola oil)
* 450 гр мөөг (cremini or button mushroom), жижиглэн хэрчсэн
* ½ ш дунд зэргийн шар сонгино, жижиглэн хэрчсэн
* 1/3 стакан жижиглэн хэрчсэн ногоон гоньд (dill)
* 4 ш чанасан өндөг
* ¾ стакан майонез
* 2 амны халбага дижон гич (Dijon mustard)
* 1 амны халбага шинэхэн шахсан нимбэгний шүүс (lemon juice)
* давс
* хар перц
Бэлтгэх нь:
- 3 амны халбага тосоо томхон хайруулын тавганд хийн халаана. Мөөгөө нэмээд борлож болтол нь 14-16 минут хуурна. Томхон салатны саванд хийн хөргөнө.
- Хайруулын тавгаа арчаад үлсэн тосоо нэмэн сонгиноо нэмж болж зөөлөн шаргалттал нь 10-15 минут хуурна. Мөөгөн дээрээ нэмж нийцүүлнэ.
- Гоньд, арилгаад хэрчсэн өндгөө нэмнэ. Өөр нэг саванд майонез, гич, нимбэгний шүүсээ холиж нийцүүлнэ. Ингэж бэлтгэсэн дрэссингээсээ мөөг өндөгний салат руугаа бага багаар нэмж тохируулан амтлаад давс перцээр амтлаад зөөлөн шарж шаргалтуулсан талхны хамтаар хүсвэл дангаар нь хоолны хачир болгон сервислэнэ.
No comments:
Post a Comment